Бидний тухай

Бодлого судлалын төв /БСТ/ нь Монгол улсад анхлан байгуулагдсан төрийн бус судлагааны байгууллага юм. Тус төв нь хөгжлийн бодлого боловсруулах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр аливаа нам, улс төрийн хүчнээс хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулдаг.

БСТ-ийн Эрхэм зорилго бол:

Судлах, Зөвлөх, Чадавхижуулах нь Монгол орны хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх бидний хувь нэмэр

БСТ-ийн Уриа бол:

Ол Сэд Бүтээ!

БСТ нь 1999 онд байгуулагдсанаас хойш хөдөөгийн хөгжил, хөдөө аж ахуй, газар, бэлчээр, эрсдлийн менежмент, зах зээл, өртгийн сүлжээ, малчдын бүлэг, хоршилт, хөдөөгийн ядуурал, нийгмийн асуудал, байгалийн нөөцийн болон байгаль орчны менежментийн чиглэлээр бодлогын судалгаа явуулах, хөгжлийн төсөл, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх талаар нэн баялаг туршлага хуримтлуулсан чадварлаг нэр хүндтэй байгууллага болоод байна. Түүнчлэн төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжил, төрийн захиргааны шинэтгэл зэрэг шилжилтийн эдийн засаг, нийгмийн бусад олон асуудлыг улс орны болон орон нутгийн түвшинд оновчтой шийдвэрлэх талаар ихээхэн туршлага хуримтлуулаад байна.

БСТ нь дээрх чиглэлээр төр, засгаас баримтлах бодлого, хууль тогтоомжийг боловсруулах, хэрэгжүүлэх хүрээнд өргөн хүрээтэй сургалт, сурталчилгаа, нөлөөллийн (лобби) үйл ажиллагаа явуулж байна.

Олон улсын байгууллагын санхүүжилттэй хөгжлийн болон судалгааны олон тооны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхдээ БСТ нь үндэсний болон Монгол орны бүх аймаг, сумд дахь төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, малчидтай нягт хамтран ажиллаж, өргөн хүрээтэй хэлхээ холбоо тогтоосон байна.

БСТ нь одоогоор орон тооны 6 зөвлөх, гэрээт 50 гаруй зөвлөхтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна.